Хүйтнээс болж хүний бие махбод хэт хөрч арьс эд эрхтэн гэмтэх эмзэг үзэгдлийг хөлдөх гэнэ. Шинж нь хөлдөж буй эд эрхтэн даарах, хөндүүрлэх, хөөнгөтөн хавдах, хорсох зэрэг эмзэглэл мэдэгдэж байгаад эцэстээ мэдээ алдаж арьс цайна.
Хөлдөхөд хэд хэдэн таагүй хүчин зүйл нөлөөлдөг. Үүнд:
Гар хөлийн хурууны үзүүр, хамар, хацар, чих, эрүү зэрэг эрхтэн амархан хөлддөг.
Эд эрхтэн яаж гэмтсэнээр хөлдөлтийг 45 зэрэгт ангилан үзэж тусламжийн аргыг сонгодог байна.
I ЗЭРЭГ: Хөлдөж хэсэг газрын арьс бага зэрэг улайж байгаад цайрна. Арьсны мэдрэх чанар буурч гэсэх уедээ хорсож өвдөнө.
II ЗЭРЭГ: Хөлдсөн арьс гэмтэж, булингартай шингэн агуулсан цэврүү үүсч, 10-12 хоноод хатна. Тэр хэсэгт арьс хавдаж барайна.
III ЗЭРЭГ: Арьсны өнгө харлаж цусархаг шингэн агуулсан цэврүү үүснэ. 2-3 хоногийн дараа тэр хэсгийн цусны эргэлт алдагдаж арьс булчин үхжинэ. Орчиндоо хүчтэй хөндүүрлэнэ.
IV ЗЭРЭГ: Зөөлөн эд, яс гүндээ хүртэл үхэждэг . Хөлдсөн хэсэг орчиндоо ихээр хавдана. III-IV зэргээр хөлдсөн хүний биеийн байдал нэлээд хүнд, өвчлөл удаан үргэлжилдэг байна.
Хөлдсөн хүнд үзүүлэх тусламж нь юуны өмнө хөлдсөн хэсгийн цусны эргэлтийг сайжруулж, эд эсийг бүлээцүүлэхэд чиглэнэ.
Хөлдөлт бага газрыг хамаря, хөнгөн байвал тэр даруйд нь бээлий алчуур гарын алгаар арьсыг нь улайтал сайн үрнэ.
Бололцоотой нөхцөлд хөлдсөн гар хөлийг эхлээд ердийн хүйтэн устай саванд 15-20 минут байлгаад дараа нь 35-37 градусын бүлээн усанд дүрэн үүссэн цэврүүг хагалалгүй зөөлөн илнэ.
Дараа нь савангийн хөөсөнд булхаж, усаар цэвэрлээд цэвэр хөвөн, зөөлөн зүйлээр арчина. Хөлдсөн хэсэг дээр архи, спирт шингээсэн хөвөн тавьж, цэвэр боолтоор бооно.
Шаардлагатай бол /бололцоотой нөхцөлд/ зүрх судас амьсгалын ажиллагааг сайжруулах эм өгнө.
Үүний дараа эмчийн тусламж үзүүлэх шаардлагатай. Цасан дахь мөс арьсыг гэмтээж халдвар орох цас хайлж ууршин арьсыг норгож хөлдөх боломжийг улам ихэсгэдэг учраас хөлдсөн арьсыг цасаар үрж болохгүй.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,
Хилчин гудамж 22 дугаар хороо
МОНГОЛ УЛС
Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com