Газар хөдлөлт

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/03/23 00:01

“ГАЗАР ХӨДЛӨЛТ”-ИЙН ҮЕД ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСАДЫГ ХЭРХЭН ХАМГААЛАХ

Дэлхийн хатуу гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн үр дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ.

Газар хөдлөлтийн үеийн аюулгүй байдлын төлөвлөгөө гаргах:

  • Гэр бүлийн гишүүн бүр уг төлөвлөгөөг боловсоруулахад оролцох
  • Тогтмол дасгал сургууль хийх  /хэвт, нуугд, хүлээ-"drop, cover, and hold on"-г олон удаа           давтах/
  • Өрөө бүрийн аюулгүй газрыг олж тогтоох
  • Хаана,  хэзээ ч газар хөдлөлт тохиолдсон үед өөрийгөө хамгаалах аргад суралцах
  • Өрхийн гишүүн бүр нэг нэгэндээ дохио өгөх аргуудыг сургах
  • Гэр бүлдээ шаардлагатай эм, хоол хүнсний хэрэгцээг тооцох, нөөцлөх
  • Эмнэлгийн анхан шатны тусламж  үзүүлэх чадвар эзэмших
  • Ус, цахилгаан, хий зэргийг хаах, унтраах аргыг сургах
  • Галын хор хэрхэн ашиглахыг сурах
  • Нэн шаардлагатай газруудын утасны жагсаалтыг мэдэх
  • Хөршүүд болон СӨХ-ийн хүрээнд хамтын төлөвлөгөө гарган хэн нь ямар чадвартай, хэн нь юуг анхаарч бусдадаа ямар хэлбэрээр тусламж хүргэж болохыг ярилцах
  • Гэр бүлийн гишүүд чичирхийлэл зогссоны дараа гэрийнхээ гадаа аль болох хурдан гарах
  • Хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн гамшгийн үеийн бэлэн байдлын төлөвлөгөөнд оролцох, хүүхдүүддээ тайлбарлаж ойлгуулах
  • Чухал шаардлагатай бичиг, баримтуудыг хуулбарлан найдвартай газар хадгалах /даатгалын гэрээ, санхүүгийн тэмдэглэл, хадгаламж, заримХүүхэд, өндөр настан, нэрвэгдэгсдийг тайвшруулж, аль болох аюулгүй байдлыг нь хангах
  • Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах арга хэмжээг яаралтай авч эхлэх. Гэхдээ маш болгоомжтой ажиллавал зохино
  • Газар хөдлөлтийн дараа хохирлыг арилгахаар ажиллаж байгаа штаб болон орон нутгийн засаг, захиргаанаас гаргасан зааврыг чанд дагаж мөрдөх
  • Шатаар буухдаа шатны бат бөхийг сайтар нягталж үзсэний дараа буух хэрэгтэй. Эвдэрсэн байшинд ойртох, орох хэрэггүй.
  • Газар хөдлөлтийн дараагийн 2-3 цаг бол маш аюултай, учир нь дахин хүчтэй чичирхийлэл явагдах магадлал өндөр байдаг. Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй.

Хувийн эд зүйлс

  • Анхны тусламжийн хэрэгсэл, гарын авлага
  • Нүдний шил, хувийн ариун цэврийн хэрэгсэл
  • Савласан ус
  • Шүгэл
  • Бэлэн мөнгө
  • Хувийн бичиг баримт
  • Холбоо барих утасны дугаарууд
  • Илчлэг ихтэй хөнгөн хоол
  • Гар чийдэн, нөөц батерейн хамт
  • Тэмдэглэлийн дэвтэр, үзэг, харандаа гэх мэт

ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ТАЛААРХ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

Газар хөдлөлтийн хүч, үүсэх зарим уршигт үзэгдэл

Магнитуд

Балл

Газар хөдлөлтийн хүч

Товч тодорхойлолт

1-3

1

Хөрс үл мэдэгдэхээр хөдлөх

Зөвхөн газар хөдлөлтийн багаж мэдрэнэ

3-3,9

2

Маш сул түлхэлт

Багаж мэдрэнэ. Тайван байдалд байгаа зарим хүн мэдрэнэ.

3

Сул

Чийдэнгийн шил, онгорхой хаалга бага зэрэг ганхана. Хүн амын цөөхөн хэсэг нь мэдрэнэ

4-4,9

4

Мэдэгдэм

Цонхны шил доргиж дуугарах, хана, хаалга шажигнана.

5

Хүчтэйвтэр

Гадаа ихэнх хүн, дотор бүх хүн мэдрэнэ. Байшин ерөнхийдөө хөдлөж тавилга ганхана. Цагийн дүүжин зогсоно. Цонхны шил, байшингийн шавардлага хагарна.

5-5,9

6

Хүчтэй

Бүх хүн мэдрэнэ. Хананд өлгөөстэй зүйлүүд унана. Шавардлага ховхорч унана.

7

Их хүчтэй

Өлгөөстэй зүйлүүд хүчтэй савлана. Тавилга байрнаасаа хөдлөнө. Чулуун байшингийн хананд цав гарна. Газар хөдлөлтийн тооцоотой барьсан байшин болон модон байшин зүгээр үлдэнэ. Голын эргүүд нурна

6-6,9

8

Эвдлэн сүйтгэх

Эгц уруу газар, чийгтэй хөрсөнд ан цав гарна. Хөшөөнүүд байрнаасаа хөдлөх буюу унана. Байшин хүчтэй гэмтэнэ.

 

9

Цөлмөн сүйтгэх

Чулуун байшингууд хүчтэй эвдэрч нурна. Хуучин модон байшингууд хазайж нурна.

7- +

10

Устган сүйтгэх

Хөрсөнд 1 метр хүртэл өргөнтэй ан цав гарна. Зам эвдэрнэ. Уулаас нуралт үүснэ. Мөн шавар гулсана. Чулуун барилгууд нурна. Труба хоолойнууд тасарч, мод хугарна.

 

11

Егүүтгэн сүйтгэх

Газрын гадаргуу дээр өргөн ан цав гарна. Нуралт, гулсалт, мөлхөлт үүснэ. Чулуун барилгууд бүрэн нурна. Төмөр замын рельс тахийж, гулзайж нумарна.

 

12

Аюулт егүүтгэл

Газрын хөрсөнд асар их өөрчлөлт орно. Олон ан цав гарч (газар хагарч) нуралт, хөрсний мөлхөлт үүснэ. Шинээр хүрхрээ, нуур, цөөрмүүд үүсч, голын урсгалын сав өөрчлөгдөнө. Ямар ч барилга байшин бүрэн үлдэхгүй, Ургамал амьтан нурангинд дарагдаж сөнөнө.

Монгол орны газар хөдлөлтийн чичирхийллийн идэвхжилтийн зураглал

Улаанбаатар хотын оршин суугчдад сүүлийн 60 жилд мэдрэгдсэн томоохон газар хөдлөлтийг нэрлэвэл:

  • 1957 онд Улаанбаатар хотоос баруун урагш 650 км зайд орших Говь-Алтайн нурууны Их Богдод болсон M>8 баллын хүчтэй газар хөдлөлт
  • 1967 онд Улаанбаатар хотоос баруун хойд зүгт 300 км зайтай болсон Могодын M>7 баллын хүчтэй газар хөдлөлт
  • 1979 онд Улаанбаатар хотоос хойш 280 км зайд орших Бүтээлийн нурууны M>6 баллын хүчтэй газар хөдлөлт
  • 1998 онд Улаанбаатар хотоос 180 км зайд орших Дундговь аймгийн Дэрэнгийн M>6 баллын хүчтэй газар хөдлөлт
  • 2003 онд Говь-Алтай  М=7.3 баллын хүчтэй газар хөдлөлт
  • 2010.01.09 -нд Улаанбаатар хотоос 200 орчим км зайд  М>5.4баллын хүчтэй газар хөдлөлт болж байсан байна.

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ