Ой хээрийн түймэр

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/03/23 00:05

ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМРИЙН ТУХАЙ ОЙЛГОЛТ 

Гал түймэр гэж юу вэ?

Нийгэм, улс орны сонирхол, хүн амын эрүүл мэнд, амь нас болон эд материалын хохирол учруулж буй тусгай зориулалтын голомтоос гадуур хяналтгүй асах үйл явцыг гал түймэр гэнэ. Ойн шатах материал, цаг агаарын нөхцөл байдал, гал гаргах эх үүсвэр гэсэнгурван нөхцөл бүрдсэн тохиолдолд сая ой, хээрийн түймэр гарч эхэлнэ. Монгол оронд хавар /3-5 сар/, намар /9-11сар/-ын улирал, заримдаа хуурайшилт ихтэй зуны улиралд ой, хээрийн түймэр их, бага хэмжээгээр байнга тохиолдож байна. Ойн түймэр гарах хамгийн их идэвхжилтэй үе нь хаврын 4,5 дугаар сар бөгөөд энэ хугацаанд жилийн бүх түймрийн 80 гаруй хувь нь гардаг харин намрын 9,10 дугаар сард 15-18 хувь нь илэрдэг нь уур амьсгалын онцлог, ургамлын хөдлөл зүйтэй холбоотой. 

Ой, хээрийн түймрийн 90 гаруй хувь нь хүний салан задгай,санамсар болгоомгүй, үйдлүүдээс болж гардаг байна. Үүнд:

  • Ойд аяал зугаалгаар явахдаа ил задгай гал түлээд гүйцэд унтраалгүй орхих
  • Татсан тамхи
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал, оч баригчгүй тракторын яндангаас оч үсрэх
  • Айл өрхийн ил задгай асгасан үнс нурамнаас болж /хавар, намрынсалхи шуургатай үед/
  • Галт сумаар буудаж гал алдахзэрэг хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас болж ой, хээрийн түймэр ихэвчлэн гардаг байна.

 Түймрийн тархалтыг зогсоох

Түймрийг унтраахдаа салхины хүчээс хамаарч унтраах аргыг сонгоно.  Салхины хүч их бол ассаж байгаа түймрийг салхины чиглэлийн дагуу хажуу болон ар хэсгээс нь эхлэн цохиураар цохих буюу үлээгч аппарат, ус шүршигч, бусад түймэр унтраах багаж хэрэгсэл ашиглан унтраана.

Түймрийн өмнө саад болох гол, горхи, зам байгалийн саад байвал түүнийг ашиглан цурав тавих аргыг хэрэглэж болно. Бололцоотой үед хөдөө аж ахуйн машин механизм ашиглан зурвас гарган түүнийхээ дотор талд цурав тавих замаар унтрааж болно. Ойд зурвас гаргах аргыг хэрэглэдэг. Зурвас гаргахдаа тэнд байгаа модны дундаж өндрөөс хоёр дахин өргөнтэй зурвас гаргаж цэвэрлэнэ.

Цурав тавих  аргыг ашиглахдаа доорхи хүчин зүйлсийг хатуу анхаарах хэрэгтэй.

  1. Газрын налуу, салхины чиг, түймрийн эрчим зэргийг сайтар тооцож шийдэх
  2. Мэргэжлийн байгууллагын төлөөлөл заавал байж удирдах хэрэгтэй.
  3. Салхи тогтуун 15 км цагаас илүүгүй байх хэрэгтэй.
  4. Салхины чиг түймрийн эсрэг хандсан байх шаардлагатай.
  5. Аюулгүй гарц замыг заавал тогтоох
  6. Харлуулсан зурвасыг нягт хянах
  7. Түймэр нийлэх үед заримдаа тэсрэлт болдог тул хол аюулгүй зайнд байх
  8. Салхи эргэвэл нэн даруй аюулгүй гарцаар түймрийг орхих хэрэгтэй.

Энэхүү аргыг зөв ашиглахгүй бол өөрсдийгөө аюулд оруулах мөн нэмж нэг түймэр тавих аюултай. 

Түймрийг унтрааж цурванд оруулах

Түймрийн цурвын захаар асч байгаа цог нурмыг цэвэрлэж, цурмын гүн тийш шүүрдэх, цурмын захад ойр уугиж байгаа хожуул, үндсийг  ус, шороо хийж дахин гарахааргүй унтраана.

Түймрийн цурав доторх галыг унтраах

Цурвын захад асаж байгаа мод, унанги мод зэргийг унтрааж, шаардлагатай бол хөрөөдөж шатаж байгаа хэсгийг цурвын гүнд оруулж аюулгүй болгох арга хэмжээ авна. Түймрийн цурвын захад уугиж байгаа хомоол, үндэс, бут салхинд асч түймэр дахин дэлгэрэх аюултай байдаг тул сайтар цэвэрлэж унтраана.

Түймрийн цурвын манаа

Ойн түймрийн үед үндэс, хожуул хөрсөн доогуураа асч түймрийн цурвын гадна талд шинээр түймэр гаргах аюултай тул 3-10 хүртэл хоногоор манаа гаргана.

Ойн түймрийг унтраах багаж

  1. Цохиураар цохих
  2. Хүрзээр шороо цацах
  3. Шороон зурвас байгуулах
  4. Хөрсний өнгөн хэсгийг хуулах
  5. Үлээгч аппарат ашиглах
  6. Ус шүршигч ашиглах
  7. Цурав тавих
  8. Том талбайтай үл шатах ачаа чирэх
  9. Хөдөө аж ахуйн машин техник ашиглан зурвас гаргах

Түймрийн үед учирч болох аюул

  • Галд бүслэгдэх
  • Мод мөчир унаж цохих, дарах
  • Хад чулуу өнхөрч дарах
  • Харанхуй болох
  • Утаа униар
  • Угаартах
  • Ширүүн хүчтэй салхи
  • Могойнд хатгуулах
  • Хачиг хувалз хазах
  • Зэрлэг ан амьтан
  • Бичил биет
  • Вирусын халдвар
  • Түлэгдэл
  • Үсэрч цацагдсан гал