ШҮЛХИЙ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/03/23 00:16

Тодорхойлолт:

Шүлхий нь богион хугацаанд өргөн уудам нутгийг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өьчлүүлдэг вирусын гоц халдарт өвчин юм.

Эмнэл зүйн шинж тэмдэг:

Өвчний нууц үе нь ихэнхдээ 3-5 хоног ба заримдаа 21 хоног хүрдэг. Шүлхийгээр өвчилсөн мал, амьтны ам, хамар, буйл, тагнай, завьж, хэл, дэлэн хөх, турууны салааны арьсанд үлхий, яршил үүсэх, доголох, ус, тэжээлдээ дургүй болох, 38-42 хэм хүртэл халуурах шинж илэрнэ. 

Үүсгэгчийн онцлог    

 Шүлхийн вирүс нь голчлон салаа туурайтай амьтныг өвчлүүлэх, гадаад орчинд нэлээд тэсвэртэй, богино хугацаанд хол тархах чадвартай зэрэг онцлогтой бөгөөд дархлаа төрүүлэх чанараар нь  7 хэвшил /А, О, С, Ази-1, САТ-1, САТ-2, САТ-3/,  60 гаруй дэд хэвшилд хуваадаг. Вирүс нь хүчил, шүлтийн уусмалд тэсвэргүй, хлорын шохой, фенол, аммонийн нэгдэлд харьцангуй тэсвэртэй байдаг байна.                                                       

Халдварын тархалт

Шүлхийн малын өвчлөл Ази, Африкийн зарим улс оронд бүртгэгдэж байсан бөгөөд ОХУ, Хятад, Япон, Вьетнам, Лаос, Тайван, Казакстан зэрэг улс орнуудад сүүлийн үед бүртгэгдээд байна. Манай оронд шүлхий өвчний дэгдэлт 1938-1946, 1963-1974, 2000-2002, 2004-2006, 2010, 2013, 2014 онуудад тус тус бүртгэгдэж байсан.

Шүлхий өвчинтэй тэмцэх,  сэргийлэх  арга хэмжээ: 

Шүлхий өвчин гарсан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, айл, өрхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын засгийн газар болон аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.

Үүнд:

- Халдварт болон сэжигтэй эрүүл бүсийг тогтооно.

-Ариутгал халдваргүйжүүлэлт хийгдэх өвчин гарсан айлын хот, хороо, бууц, хашаа, хэвтэр

-Хорио цээр тогтоосон газраас хүн, техник гарах тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлт явуулах,

-Өвчилсөн малын устгаж, зориулалтын нүхэнд хийж булшлах.

-Шүлхий өвчин гарсан газрын хот айл, ойр орчмын малд вакцинжуулалт хийгдэх.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297