МАЛ АМЬТНЫ БРУЦЕЛЛЁЗ ӨВНӨӨС СЭРГИЙЛЭХ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/03/23 00:19
  • Тодорхойлолт:

 Өвчтэй мал, амьтнаас  хүнд халдварлаж, мэдрэл, цус шингэний тогтолцоо, тулгуур хөдөлгөөний болон дотор эрхтэн (зүрх, уушиг, элэг, дэлүү), шээс,  бэлгийн эрхтэн зэргийг гэмтээдэг, дахих, архагших хандлагатай   халдварт өвчин юм.

 Үүсгэгчийн тэсвэрт чанар нь:

Бруцеллёз нь халуунд тэсвэр муутай боловч хүйтэн сэрүүнд удаан амьдарч  чаддаг онцлогтой нян юм. Тасалгааны дулаанд байгаа сүүнд 15-30 хоног, хөлдүү цөцгийнд  22 хоног, маханд 1-1.5 сар,  +100С хэмд байгаа ноос, ноолуур, хөөвөр, хялгасанд 2 сар гаруй, газрын хөрсөнд 40-60 хоног, тогтоол усанд зун 3 сар, өвөл, хавар, намарт 5-6 сар, чийгтэй бууцанд 1.5-2 сар хүртэл тус тус амьд байна.

  • Эмнэл зүйн шинж тэмдэг:

Нууц үе нь 2-3 долоо хоног үргэлжлэх ба өвчний явц нь цочмог, архаг, далд хэлбэрээр явагдана. Гол шинж тэмдэг нь хавар мал төллөх үеэр, хээлтэй мал зулбах шинжээр илэрнэ. Бруцеллёзоор өвчилсөн хээлтэй малын үтрээ, дэлэн хавагнаж үтрээнээс салслаг шингэн гарах, хээл хаях, хаг саатах, өвдөг, бэрэвхийн үе хавагнаж доголох, бух, хуц, ухна, бодонгийн төмсөг хавагнан  үрэвсэх зэрэг шинж тэмдэг үзүүлнэ.

 Эх мал, амьтны төлийн үс, хаг, сүү, баас, шээс зэргээр ялгарч хүнс, ус , хөрс, орчныг бохирлдуулдаг.

Mанай  улсад  нэг жилд дундажаар 400-500 хүн буюу 10000 хүн ам тутамд 1-2 хүн шинээр өвчилж байна.

Үе  мөчинд нөлөөлөх

Түүхий сүү, махыг  буцалгаж хэрэглэх шаардлагатай

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ