ГАЛЗУУ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЬЕ.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/03/23 00:24

Галзуу өвчин нь вирусээр үүсгэгдэж, хүн, мал амьтны төв мэдрэлийн системийг гэмтээдэг байгалийн голомтот зооноз (малаас хүнд)-ын  халдварт өвчин юм.

  • Галзуу өвчин нь хүнд яаж халддаг вэ? 

Зэрлэг ан амьтанд:

-Чоно, үнэг, хярс, сарьсан багваахай, зурам, баавгай, өмхий хүрэн, бусад 

Гэрийн тэжээмэл амьтанд:

-Адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа, нохой, муур, гахай, бусад 

  • Галзуу өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Гэрийн тэжээмэл амьтдыг вакцинжуулах.

-Хот суурингийн эзэнгүй нохой, муур устгах.

-Галзуу өвчин мал, амьтдын дунд гарч байгаа тохиолдолд малаа вакцинжуулах.

-Галзуугийн эсрэг вакцин тариулж байгаа нөхцөлд эмийн зааврын дагуу бүрэн тунг хийлгэх. 

  • Галзуугийн сэжигтэй амьтанд уруулж, шүлсдүүлсэн тохиолдолд: 

-Галзуугийн сэжигтэй зэрлэг, мал амьтанд уруулж, хазуулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах.

-Уруулсан шархыг савангийн уусмал,  5%-ийн иодын уусмалаар арчиж цэвэрлэх.

-Галзуугийн эсрэг вакцин, ийлдэс яаралтай тариулах.

-Хүн урсан эзэнтэй, эзэнгүй нохойг засаг захиргаа, мал эмнэлгийн байгууллагад мэдээлж устгуулах, лабораторийн шинжилгээнд хамруулах.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ