Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах дадлага сургууль зохион явууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/04/13 19:36

Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч нар өвлийн улиралд “Усны гүнд шулбалт”-ын дадлага сургуулийг Архангай аймгийн Өгий нуурын районд 2015 оны 02 дугаар сарын 24-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрүүдэд зохион явууллаа.

Дадлага сургалтад тус ангиас 41 албан хаагч хамрагдан сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтад хамрагдсан аврагчид нь усан орчинд өөрийн болон туслах аврагчийн аюулгүй байдлыг хангаж ажиллах, цаашид шинээр албанд орсон усчин аврагч нарыг бэлтгэж гаргах чадамжтай болж байгаад сургалтын гол үр дүн юм. Мөн шинээр албанд орсон 6 аврагчийг шумбагч-аврагч болгон бэлтгэлээ.

Сургалтад хамрагдсан эрэн хайх, аврах салбарын аврагчид нь бие биенээс харилцан суралцаж, цаашдын үйл ажиллагаа, ялангуяа усан орчинд эрэн хайх, аврах ажиллагааны үед тулгардаг бэрхшээлтэй асуудлуудыг ярилцан туршлага солилцон ажиллав.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ