Х-ТҮЦ хамтлагийн ахлагч, МУГЖ Л.Баттулга Аврах тусгай ангид зочиллоо

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/04/28 11:48

Инээдмийн баярыг тохиолдуулан “Инээцгээе” сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулсантай холбогдуулан Х-ТҮЦ хамтлагийн ахлагч, МУГЖ Л.Баттулга 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Аврах тусгай ангид албан хаагчдын урилгаар зочиллоо.

Х-ТҮЦ хамтлагийн ахлагч, МУГЖ Л.Баттулга өөрийн намтар, уран бүтээлийн замналаас ярьж, албан хаагчдын сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулж, сохирхолтой, хөгжилтэй, халуун дулаан яриаг өрнүүлсэн ба бие бүрэлдэхүүн маш идэвхитэй оролцлоо.

Захирагчийн орлогч, штабын дарга, Онцгой байдлын дэд хурандаа С.Түвшинбаяр уулзалт, ярилцлагын төгсгөлд талархал илэрхийлж, амьдрал, уран бүтээлд нь амжилт хүслээ.