Аврах багаж хэрэгсэлтэй ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/04/28 11:52

Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагчид “Аврах багаж хэрэгсэл”-тэй ажиллах дадлага сургуулийг ангийн “Хээрийн сургалтын хотхонд”-д 2015 оны 04 дүгээр сарын 13 наас  2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрүүдэд зохион явууллаа. Дадлага сургуульд нийт 33 албан хаагч хамрагдлаа.

Сургалтад оролцох бие бүрэлдэхүүнд “Яаралтай цуглар” дохио өгч, ангийн байрлалаас бие бүрэлдэхүүн явганаар хөдөлгөөн үйлдэн дадлага сургуулийг эхлүүлсэн.

Дадлага сургууль нь аюут үзэгдэл, техникийн холбогдолтой ослын голомтод аврах багаж хэрэгслийг аюулгүй зөв хэрэглэх, аврах ажиллагааг амжилттай явуулахад сургах зорилготой.

Энэ удаагийн дадлага сургууль гурван хөлт тулгуурыг нурсан барилга, байгууламжийн аврах ажиллагаанд нэрвэгдэгчийг дээш татан гаргах, доош буулгах ажиллагаа, мөн барилгын нурж болзошгүй хэсэгт модоор тулгуур хийх аргачлалын талаархи дадлагыг бүлэг тус бүрт явуулсан нь онцлог зүйл болсон.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ