ОХУ-аас орж ирсэн түймрийг шүхэрлэн бууж унтраажээ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/05/08 11:26

Өнгөрсөн сарын 25-ны өдөр Төв аймгийн Мөнгөн-Морьт сумын Минжийн хадат өндөр  уулын орчимд ОХУ-с орж ирсэн  ойн түймрийг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн шүхэрчин аврагчидын  20 хүний бүрэлдэхүүнтэй хоёр бүлэг нэг удаа шүхэрлэн бууж, гурван удаа десантаар зөөвөрлөн, агаараас бууж түймрийг унтраажээ.

Түймрийн голомтод ОХУ-аас АН-2, МИ-8 нисдэг тэрэг, Монгол талаас МИ-171 нисдэг тэрэг  ажилласан байна. Түймрийг бага талбайтай байхад нь илрүүлж, агаараас шүхрээр буух болон десантаар унтраах нь хамгийн түргэн, шуурхай үр дүнтэй ажиллагаа юм гэдэг нь энэ удаад харагдсан байна. Тус түймрийг унтраахад Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн 0151 дугаар ангийн албан хаагчид хамтран ажилласан байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ