Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагнал гардууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/05/22 12:26

Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 193 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийг Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосон. 
2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсэн өдөр тохиож Аврах тусгай анги уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлж, түүний үр хүүхдүүд С.Равдангийн нэрэмжит шагналыг мөн улумжлал ёсоор Аврах тусгай ангийн Хөгжмийн тусгай бүлгийн аврагч - хөгжимчин, Онцгой байдлын ахлах ахлагч Б.Батаа-д гардууллаа.

Бид бүхэнтэй ямагт холбоотой байж, хамтран ажилладаг С.Равдангийн үр, хүүхэд, ойр дотныхонд чин сэтгэлйин халуун талархал илэрхийлж байна!

Монгол төрийн төлөө, Монгол түмний төлөө амь бие, ажил үйлс бүхий л амьдралаа харамгүй зориулсан үе үеийн эх орончдын гэгээн дурсгал ашид мөнх байж, Монгол түмний үеийн үеийн залуучуудад үлгэр дуурайлал болтугай!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297