Хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа явагдлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/07/27 16:35

2007.06.14-ний өдөр Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар МИ-8 нисдэг тэрэгтэй явж байсан албан хаагчид осолдож 15 албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан. Онцгой байдлын албаны албан хаагчид жил бүрийн 06.14-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдынхаа хүндэтгэлийн хөшөөнд цэцэг өргөн, хүндэтгэл үзүүлдэг. Мөн энэ үеэр Онцгой байдлын албанд шинээр орсон албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа болдог билээ. Өнөөдөр буюу 2015.06.14-ний өдөр уламжлал ёсоор Аврах тусгай ангийн жагсаалын талбайд тус үйл ажиллагаанууд явагдаж өнгөрлөө. Тангараг өргөсөн нийт албан хаагчиддаа баяр хүргэж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, Онцгой байдлын албаны нэр хүндийг өндөрт өргөж явахыг хүсье!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ