Гүний ус болон урсгал усанд эрэн хайх аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль” зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/08/10 09:55

Аврах тусгай ангийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг хангах сургалтын төлөвлөгөөний  дагуу тус ангийн Эрэн хайх аврах салбар болон Булган аймгийн ОБГ-ын Эрэн хайх аврах салбарын аврагч нартай “Гүний ус болон урсгал уснаас эрэн хайх аврах ажиллагаа” сэдэвт хамтарсан дадлага сургуулийг Хөвсгөл аймгийн Хатгал сумын нутаг Хөвсгөл нуурт 2015 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулж явууллаа.

Дадлага сургуульд Аврах тусгай ангийн 34, Хангалт үйлчилгээний ангийн 1, Булган аймгийн ОБГ-ын 5 нийт 40 албан хаагч хамрагдлаа.

Усанд гүний шумбалтын хувцас хэрэглэлийг хэрхэн өмсөх, туслах шумбагчийн үүрэг, гүний шумбалтын багаж ашиглан усан доор үүрэг гүйцэтгэх, шумбагчтай дохиогоор харьцах, усны мандал дээр хүчил төрөгчийн бортогыг нуруунд бэхлэж өмсөх,   усан доор эрэн хайх самналт хийх,  хүчилтөрөгчийн бортогоны хантаазны хийг тохируулах, усны гүнд 5м тутамд зогсолт хийн даралтаа тэнцүүлэх, усан орчинд ажиллах байх үед нүдний шилэнд орсон усыг гаргах, олсны дохиогоор явах зэрэг дадлагыг 5 - 20 метрийн гүнд амжилттай хийж гүйцэтгэлээ. 

Энэ удаагийн дадлага сургуулийг Монголын хамгийн гүн нуур болох Хөвсгөл нуурт зохион байгуулснаараа онцог боллоо.

Мөн аврагчдыг 4 бүлэгт хуваан Хөвсгөл нуураас эх аван урсдаг Эгийн голын эхэнд завь сэлүүрдэн жолоодох, завь хөмрөх зэрэг сургуулилтыг  хийж дадлагажууллаа.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ