“Уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа” дадлага сургуулийг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/08/25 12:07

Аврах тусгай ангийн эрэн хайх, аврах салбар “Уулнаас эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг “Тэрэлжийн Бүүвэйтийн босоо хад”-нд 2015 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл зохион байгуулж явууллаа.

Дадлага сургуульд тус ангийн офицер-5 ,ахлагч 30 нийт 35 албан хаагч хамрагдав.

Сургалтын төлөвлөгөөний дагуу хаданд авирах, нэрвэгдэгчийг буулгах, аврах ажиллагаа, ууланд аврах багаж хэрэгслийг ашиглаж сургах зорилгоор тус тус орсон бөгөөд анхан шатны мэдлэг олгох дадлага сургуулийг шинээр албанд томилогдсон  аврагч нарт зааж сургалаа.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ