Шүхрийн спортын Улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/09/01 14:32

2015 оны  08 дугаар 26- аас 08 дугаар сарын 27-ны өдрийн  хооронд Зэвсэгт хүчний 084-р ангийн 50 жилийн ойн нэрэмжит шүхрийн спортын 2015 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн явагдаж өнгөрлөө. Уг тэмцээн хоёр жил тутамд зохион байгуулагддаг ба Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын захирагч, Онцгой байдлын хошууч Д.Зууннаст дасгалжуулагчтай тус ангийн баг тамирчид оролцож багийн амжилтаараа I байр эзэллээ. Хувийн цэгт онох дасгалд тус ангийн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин- аврагч, Онцгой байдлын ахлах ахлагч Б.Тэлмэн тэргүүн байр эзэлж, шүхрийн спортын дэд мастерын болзол хангасан ба II байр Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, Онцгой байдлын ахлах дэслэгч Я.Сэргэлэн, III байрыг мөн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин- аврагч, Онцгой байдлын ахлах ахлагч Ч.Хэрлэн нар тус тус эзэлсэн амжилтаар тэмцээнийг өндөрлөлөө.

Нийт оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж, Аврах тусгай ангийн нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ
Хандалт
  • Өнөөдөр2020
  • Өчигдөр3467
  • Нийт2610297