Химийн хорт бодисын холбогдолтой дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2015/09/18 10:03

2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 22-ын товчооны орчимд “Халла Гонсол” ХХК-ы хашаанд хууль бусаар хадгалагдаж байгаад Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай тэмцэх газрын байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хураагдсан химийн хортой бодисыг аюулгүй байдлыг ханган хүлээн авах ажиллагааг Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлэг, тэсэрч дэлбэрэх бодисоос хамгаалах бүлэг гарч амжилттай хэрэгжүүллээ.

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах газрын цацраг, хими бактерлогийн мэргэжилтэн, Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн химийн шинжээч, СХД-ийн Эрүүгийн байцаагч, цагдаагийн ахлах мөрдөн байцаагч, Тагнуулын ерөнхий газрын байцаагч, “Халла гонсол” ХХК-ний мененжер зэрэг бусад албаны хүмүүстэй хамтран ажилласан байна.

Тус агуулахад хадгалагдаж байсан 2 кг орчим мөнгөн усыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэсэг хэрэг үүсгэн шалгахаар эд мөрийн баримт болгон хураан авсан байна.

Хүлээн авсан бодисууд дунд хөрсний чиг тодорхойлоход ашиглагддаг шатамхай, устай урвалд орвол тэсрэх аюултай бодис байсан бөгөөд цаашид удаан хугацаагаар зориулалтын бус агуулахад хадгалах нь аюултай бодис байсан байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ