Захирагчийн нэрэмжит шалтгалтыг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2016/09/15 17:34

Аврах тусгай ангийн захирагчийн баталсан удирдамжийн дагуу Аврах тусгай ангийн захирагчийн нэрэмжит бие бүрэлдэхүүний түвшин тогтоох шалтгалтыг албаны бэлтгэл, бэлэн байдал, мэргэжлийн бэлтгэл, жагсаалын бэлтгэл, бие бялдрын бэлтгэл, бодит түвшинг тогтоох зорилгоор  2016 оны 09 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд зохион байгууллаа. Бие бүрэлдэхүүн тест болон "Бие бялдрын шалгах үзүүлэлтийн дүгнэх" тушаалын дагуу офицер, ахлагч нарыг эрэгтэй, эмэгтэй тус бүрийг насны ангиллаар хурд, хүч, тэсвэр, авхаалж самбаа, уян хатны дасгалаар хоёр хоногийн хугацаанд шалгалаа. Мөн жагсаалын бэлтгэл шалгалтыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдын жагсаалын дүрмийн заалтын дагуу тодорхойлолтуудыг амаар, элементүүдийг биеэр хийлгэн дүгнэлээ.