Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан ангийн бие бүрэлдэхүүн "Яаралтай цуглар" дохиогоор ажиллалаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/02/24 14:11

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/47 дугаар тушаал, Аврах тусгай ангийн захирагчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/12 дугаар тушаалаар ангийн бие бүрэлдэхүүн 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09.00 цагаас 03 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Албаны өндөржүүлсэн бэлэн байдалд шилжихтэй холбогдуулан ангийн бие бүрэлдэхүүн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 05.50 цагт "Яаралтай цуглар" дохиогоор ажиллаж албаны бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллалаа.