Урлагийн танхимийн нээлтийн ажиллагаа боллоо.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2017/04/07 21:43

      Аврах тусгай ангийн "УРЛАГИЙН ТАНХИМ"-ийн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян болон Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын удирдлагууд оролцлоо. Мөн үеэр Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн хурандаа Ч.Гансүх даргатай Зэвсэгт Хүчний Жанжин Штабын Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн уран бүтээлчид Аврах тусгай ангийн албан хаагчиддаа хүндэтгэлийн концерт толилууллаа. Бидний үйл ажиллагааг дэмжиж хүрэлцэн ирсэн уран бүтээлчид болон зочиддоо талархал илэрхийлж, цаашдийн ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье! "Урлагийн танхим"-ийн тохижилтын ажилд идэвхтэй оролцсон нийт алба хаагчиддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье!