Улс тунхагласны 93 жилийн баярын өдрийг тохиолдуулан 14 алба хаагч шагнагдлаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/01/08 16:15

Улс тунхагласаны 93 жилийн баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Хуулийн зөвлөх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Батсүх хугацааны "Ахмад" цолоор, Хүний нөөц, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Давгадорж, нисэх төхөөрөмжийн бүлгийн дарга, ахлах ахлагч Г.Түмэнбаяр нар "Дэслэгч" цолоор шагнагдлаа. Мөн "Баярын бичиг"-ээр ахлах ахлагч Д.Цэрэнбат, "Сайшаалын үнэмлэх"-ээр ахлах ахлагч Ц.Бямбасүрэн, "Албаны төлөө" 1,2,3 дугаар зэргийн тэмдгээр нийт 14 алба хаагч шагнагдав. Нийт шагнал хүртсэн алба хаагчиддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

Аврах Тусгай Анги-н зураг.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ