Уул уурхайн дадлага сургуулийг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/07/29 16:55

Уул уурхайн аврах ангийн захирагчийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/16 тоот “Бие бүрэлдэхүүний хээрийн дадлага сургууль зохион байгуулах тухай” тушаал, ангийн захирагчийн баталсан “Хээрийн дадлага, сургууль зохион байгуулах ажлын удирдамж”-ын дагуу УОК-ын 01 дугаар албан даалгавар, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/272 дугаар тушаалаар батлагдсан “Уурхай, уулын үйлдвэр, үйлдвэрлэлийн аюултай объектод аврах ажиллагааг зохион байгуулах журам”, ангийн захирагчийн 2016 оны А/16 дугаар тушаалаар батлагдсан “Уурхай, уулын үйлдвэр, үйлдвэрлэлийн аюултай объектод тусгаарлагч шүүгч багтай ажиллах журам”-ын хэрэгжилтийг хангах, ангийн бие бүрэлдэхүүнийг хээрийн нөхцөлд ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хээрийн, дадлага сургуулийг 2018 оны 6-р сарын 26-ны өдөр 43 алба хаагч, 6 автомашин, 10 нэр төрлийн багаж тоног төхөөрөмжтэй Налайх дүүргийн 6 хорооны нутаг “Ёлын ам” гэх газарт зохион байгууллаа.