Дүйцүүлэх албаны сургалтыг зохион байгуулж байна

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/09/12 16:14

Нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргүүдэд цэргийн дүйцүүлэх албыг биеэр хааж байгаа алба хаагчдад 2018 оны 09 дүгээр сарын 10-27-ны өдрийг хүртэл 14 хоногийн хугацаатай явуулах гамшгаас хамгаалах мэдлэг, дадлага олгох сургалтын нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Тус сургалт, дадлагыг Үндэсний аврах бригад хамтран удирдан зохион явуулах бөгөөд нийт 32 дүйцүүлэх алба хаагч хамрагдаж байна.