Үлээвэр найрал хөгжимчдийн анхдугаар уралдаанд амжилттай оролцлоо

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/09/22 19:30

Үндэсний аюулгүй байдлыг хангах Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулагдсан Цэргийн хөгжмийн нэрт зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Долгорын Сандагсүрэн агсны нэрэмжит үлээвэр найрал хөгжимчдийн анхдугаар уралдаанд Үндэсний аврах бригадын Хөгжмийн салбарын алба хаагчид амжилттай оролцож lll байр эзэллээ.

Тус уралдаанд 14 анги байгууллагын 250 хөгжимчид оролцсон бөгөөд өнөө цагийн цэргийн хөгжмийн өнгө төрхийг тодорхойлж болохуйц томоохон арга хэмжээ болж өндөрлөлөө.
Цаг агаарын хүнд нөхцөлд үүргээ амжилттай гүйцэтгэсэн хөгжмийн салбарын хамт олондоо, тэр тусмаа эмэгтэй алба хаагчиддаа баяр хүргэж уран бүтээлийн амжилт хүсч, талархал илэрхийлье !!!