Онцгой байдлын албаны үйл ажиллагаа болон гамшгаас хамгаалах тухай хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/10/13 18:00

НҮБ-ын  Ерөнхий ассамблейн 2009 оны 64/200 дугаар шийдвэрийн дагуу жил бүрийн 10 дугаар сарын 13-ны өдрийг “Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалын дагуу 2018 онд “Иргэн бүрийн гамшигтай тэмцэх чадавхыг нэмэгдүүлэх нь” уриан дор Сонгинохайрхан дүүргийн 22-р хорооны 30 гаруй иргэд, СХД-ийн 122-р сургуулийн 450 гаруй багш, ажилчид, сурагчдад болон Алтай худалдааны төвийн 55 худалдаачид, ажилчдад “Гал  түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх”,  “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх гамшиг, ослын үед өөрийгөө болон бусдыг хэрхэн хамгаалах” болон “Эмнэлгийн анхны тусламж” зэрэг сэдвүүдээр  Онцгой байдлын албаны үйл ажиллагаа болон гамшгаас хамгаалах тухай хууль сурталчлах өдөрлөгийг 2018 оны 10 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Мөн  Үндэсний аврах бригад дээр СХД-ийн 122-р сургуулийн 40 гаруй сурагчдыг хүлээн авч сургалт зохион байгуулж мөн бригадын үйл ажиллагаа болон  багаж хэрэгсэлтэй танилцуулсан.

 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ