Аврагч-2018" тэмцээнийг зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/10/19 21:30

Үндэсний аврах бригадын захирагчийн баталсан удирдамжийн дагуу тэргүүний бүлэг шалгаруулах "Аврагч-2018" тэмцээнийг өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Тахилт дахь "Сургуулийн хотхон"-нд зохион байгууллаа. Тус тэмцээнд 5 багийн 40 тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан
-Өндрийн аврах ажиллагаа (Нуруу нугасны бэртэлтэй 1 нэрвэгдэгчийг татлага татаж, торх ашиглан өндрөөс буулгах), - Нэг бүрийн хамгаалах хэрэгсэл ОП цув өмсөх, асгарч буй химийн хорт бодисын алдагдал зогсоох
- Цохиур, үүргэвчний ус шүршигч, үлээгч, тросон шүүр ашиглан түймэр унтраах
- GPS, байрлал тодорхойлогчоор ажиллах, луужин, ашиглаж зүг чиг олох
- Амилуулах суурь тусламж үзүүлэх ажиллагаа (CPR)
- Цогцолбор дасгал ( Дүүжинд 6 дарах, 9 дарах, хөл татаж дээш өргөн дүүжингийн голд хүргэх)
- Бүлгийн буухиа гүйлт гэсэн 7 төрлөөр өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа.

Тэмцээний тэргүүн байрт буюу шилжин явах цомын эзэн багаар Эрэн хайх аврах салбар, дэд байрт Агаарын ажиллагааны салбар, гутгаар байрт Химийн ажиллагааны салбарын баг тамирчид мөн "Шилдэг аврагч"-аар Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч О.Шүхэрбаяр нар тус тус шалгарлаа.
Цаашид тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.
Амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ