Үндэсний аврах бригадын хамт олон тэргүүллээ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/11/08 23:00

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эв нэгдлийг бэхжүүлэх, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, авьяаслаг алба хаагчдаа шалгаруулах зорилгоор зохион байгуулж байгаа “Урлагийн наадам” өнөөдөр Үндэсний аврах бригадад зохион байгуулагдлаа. Урлагийн наадамд ОБЕГ, Үндэсний аврах бригад, Гамшиг судлалын хүрээлэн, Давтан сургалт, сэргээн заслын төв, хүнсний нөөцийн салбарууд, “Аврагч” биеийн тамир-техникийн спорт хороо, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, НОБГ гэсэн таван багийн 300 гаруй алба хаагч дуу, хөгжим, бүжиг, язгуур урлаг, жүжигчилсэн тоглолт гэсэн төрлүүдээр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулсан юм.
Дууны төрөлд шилдгээр ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын аврагч ахлагч Э.Амарбаяр, бүжгийн төрлийн шилдгээр НОБГ-ын мэргэжилтэн Г.Золжаргал, хөгжмийн төрлийн шилдэг үзүүлбэрээр Хүнсний нөөцийн салбарын мэргэжилтэн Г.Ариунтуяа, язгуур болон жүжигчилсэн тоглолтын төрөлд Давтан сургалт, сэргээн заслын төв, Хүнсний нөөцийн салбарууд, “Аврагч” биеийн тамир-техникийн спорт хорооны хамт олны үзүүлбэрүүд тус тус шалгарлаа.
Нийлбэр дүнгээр гутгаар байрыг ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, дэд байрыг Онцгой байдлын ерөнхий газар, тэргүүн байрыг Үндэсний аврах бригадын хамт олон тус тус эзэлсэн юм
Түүнчлэн төв, орон нутгийн Онцгой байдлын газрын урлагийн наадам баруун, зүүн, хойд, өмнөд бүсийн хэмжээнд мөн зохион байгуулагдсан бөгөөд энэхүү урлагийн наадам нь 2019 онд тохиох Онцгой байдлын байгууллагын 15 жилийн ойг угтан зохион байгуулагдаж байгаа юм

 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ