Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/11/22 19:00

Үндэсний аврах бригадын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа. Нийт 11 багийн 60 гаруй тамирчин оролцож шилдгүүдээ тодрууллаа.
Тэмцээний тэргүүн байрт Эрэн хайх, аврах салбарын 1-р баг, дэд байрт Уул уурхайн аврах ангийн 1-р баг, гутгаар байрт Эрэн хайх, аврах салбарын 2-р баг тус тус шалгарсан бол шилдэг эрэгтэй тоглогчоор Эрэн хайх, аврах салбарын аврагч, а/а Ч.Дэлэгпунцаг, шилдэг эмэгтэй тоглогчоор Эрэн хайх, аврах салбарын Тэсэрч, дэлбэрэх бодисоос хамгаалах бүлгийн аврагч-тэсэлгээчин, а/а Ц.Дэлгэрцэцэг нар шалгарсан юм.
Нийт амжилттай оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ