Оны шилдгүүдээ тодорууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2018/12/14 14:17

 

Үндэсний аврах бригад  2018 онд хийсэн ажлаа дүгнэж, тайлангийн хурлыг зохион байгууллаа. Тайлангийн хуралд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Г.Ариунбуян тэргүүтэй Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд ирж  2018 онд бригадын дэвшүүлсэн зорилтыг ханган, үндсэн үүргээ амжилттай биелүүлж, хамт олноо хошуучилж ажилласан  тэргүүлсэн алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Тээврийн салбар   “Тэргүүний салбар”-аар, Агаарын ажиллагааны салбарын Нисэх төхөөрөмжийн бүлэг  “Тэргүүний бүлэг”-ээр, Эрэн хайх, аврах салбарын аврагч,  ахлах ахлагч Б.Амаржаргал “Хөдөлмөрийн аварга”-аар, Нохойн албаны дарга, ахлах дэслэгч Ш.Отгонжаргал, Хүнд механизмын салбарын дарга, ахмад Д.Ганбилэг, Шалгах механик, ахмад А.Батсайхан нар   “Тэргүүний офицер”, Архивын эрхлэгч, ахлах ахлагч Т.Уянга “Тэргүүний ахлагч”, Холбооны тусгай бүлгийн  аврагч- холбоочин, ахлагч Н.Хүсэл “Тэргүүний холбоочин”,  Хөгжмийн салбарын аврагч- хөгжимчин, ахлах ахлагч Г.Лхагвасүрэн “Тэргүүний хөгжимчин”,  Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Б.Батчулуун, Уул, уурхайн аврах ангийн аврагч, ахлах ахлагч Д.Эрдэнэбат  нарыг “Тэргүүний аврагч”-аар, Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч Т.Эрдэнэжаргал “Тэргүүний шүхэрчин”-ээр, Химийн ажмллагааны салбарын химичин-аврагч, ахлах ахлагч Д.Саранчимэг “Тэргүүний химичин”-ээр, Тээврийн салбарын аврагч-жолооч, ахлагч Т.Батбилэг, Хүнд механизмын салбарын  Тусгай зориулалтын  автомашины жолооч ахлах, ахлагч Б.Эрдэнэжаргал, ахлах ахлагч О.Энхбаатар нарыг “Тэргүүний жолооч”-оор,  Засварын салбарын автомашины засварчин, ахлах ахлагч Б.Бат “Тэргүүний засварчин”, Бэлтгэгч Г.Оюунцэцэг, Гэрээт харуул П.Аюушжав нар “Тэргүүний үйлчилгээний ажилтан”-аар тус тус шалгаруулж өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, зүйлээр шагнаж урамшууллаа. Нийт шагнал авсан алба хаагчиддаа баяр хүргэж,  ажлын  улам их амжилтыг хүсэн ерөөе!

 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ