Үндэсний аврах бригадын баг гутгаар байрт шалгарлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/01/14 17:00

Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэж, хөгжсөний 97 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн хүрээний Онцгой байдлын анги, байгууллагуудын дунд зохион байгуулсан “Заалны хөл бөмбөг”-ийн тэмцээн өнөөдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээнд Онцгой байдлын ерөнхий газар, Гамшиг судлалын хүрээлэн, Үндэсний аврах бригад, ХСИС-ийн Онцгой байдлын сургууль, “Аврагч” биеийн тамир-техинк спорт хороо, НОБГ болон дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, “Ахмадын хороо”-ны нийт 17 холимог багийн 100 гаруй тамирчид оролцож, аваргуудаа шалгаруулснаас Үндэсний аврах бригадын баг, тамирчид гутгаар байрыг эзэллээ. Мөн “Шилдэг эмэгтэй” тоглогчоор Үндэсний аврах бригадын нярав Г.Сувд шалгарсан юм.
Нийт амжилттай оролцсон баг, тамирчиддаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ