2019 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа боллоо

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/01/15 12:00

 

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/437 дугаар тушаалаар баталсан удирдамжийн дагуу 2019 оны сургуулийн жилийн нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

  Үндэсний аврах бригадын захирагчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн баталсан удирдамжийн дагуу хичээлийн шинэ жилийг угтаж бие бүрэлдэхүүний “Өдөр тутмын бэлэн байдал”-ыг хангах, албад, салбаруудын  үүрэг гүйцэтгэх чадавх түүнийг үзэж шалгах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах арга хэмжээг авах зорилгоор өглөөний 05:00 цагт  бие бүрэлдэхүүнийг “Яаралтай цуглар” дохиогоор ажиллалууснаар хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээ эхэлсэн юм.

Нээлтийн үйл ажиллагаанд Онцгой байдлын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Зэвсэгт хүчний 345 дугаар ангийн захирагч, бригадын генерал

 Л. Гансэлэм нар оролцож алба хаагчдын сургалт, бэлтгэлд амжилт хүслээ.

Тус бригад  нь 2019 онд:

  - Хувь хүний манлайлал, цэргийн хэргийн мэдлэг, сахилга, хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх

  • Сургалтын чанарыг сайжруулах замаар бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Нийт алба хаагчиддаа сурлагын өндөр амжилт хүсье!

 

 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ