ГАХАЙН АФРИК МЯЛЗАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СЭРЭМЖЛҮҮЛЭГ ЗӨВЛӨМЖ:

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/01/21 10:13

Гахайн аж ахуй эрхлэгч нарт:
 Гарал үүсэл нь тодорхой бус амьд гахайг бусад гахайн сүрэгтэй нийлүүлэхгүй байх;
 Хэрэв гахайн сүрэг шалтгаан тодорхойгүйгээр үхсэн бол мал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах;
 Гахайн аж ахуй эрхлэгчид гахайн байр, хашааг сайтар цэвэрлэж, халдваргүйтгэл тогтмол хийх; (хүчил, шүлт, хлор агуулсан халдваргүйтгэлийн бодисуудаас сонгож хэрэглэх)
 Тэжээвэр гахайг байнга хараа хяналтандаа байлгаж, хүн амын хөдөлгөөн ихтэй хот суурин газраар бэлчээхгүй байх;
 Гахай болон хашаа хороо, хоол тэжээлийн ялгадастай харьцасны дараа хувийн ариун цэврийг сайтар сахих / гараа тогтмол савантай усаар угааж / санитолын уусмалаар халдваргүйтгэх, амны хөндийг 2%-ийн давсны болон сод, залгиурыг 0.7%-ийн тамедины уусмал, 1:5000 фурациллины уусмалуудын аль нэгээр өдөрт 2-3 удаа бүлээсгэн хоолойгоо зайлах; –
 Гахайн аж ахуй эрхлэгч байгууллага уг өвчний халдвартай улс орноос амьд гахай, тэжээл, гахайн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эд импортлохыг хориглох;
 Өвчний голомтод бүртгэдсэн өрхийн гишүүд 14 хоногийн хугцаанд гадагшаа зорчихгүй байх
 Үхсэн гахайг ил задгай хаяснаас нохойгоор дамжин өвчний тархалт нэмэгдэх эрсдэлтэй тул холбогдох байгууллагад мэдэгдэнэ үү!!!

 

Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ