Мялзан туссан 314 гахайг устгажээ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/01/28 10:03

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар сар шинийн баярыг угтан есөн дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг худалдаа, үйлчилгээний газруудыг шалгасан талаараа энэ сарын 24-ний өдөр мэдээлэл хийв. Нийт 158 аж ахуйн нэгж, 950 иргэн, худалдааны төв, зах, нийтийн хоолны 1108 газрыг шалгахад 518 зөрчил илэрч, 69 байгууллага, хувь хүнд 42 800 000 төгрөгийн торгууль ногдуулжээ. Тэдгээрийн дийлэнх нь хаяг шошго нь тодорхойгүй, хугацаа нь дууссан хэвийн боов худалдаалж байсан аж.     Мөн мялзангаас урьдчилан сэргийлэх зорилгоор 313 гахай, 3.3 тонн түүхий гахайн мах устгажээ.

Улсын хэмжээнд мялзан өвчний тархалт ямар байгааг албаныхнаас тодруулахад Төв аймгийн Сэргэлэн, Булганы Булган, Орхоны Баян-Өндөр, Дундговийн Сайнцагаан, Дорнодын Матад, Дархан-Уулын Дархан, Сэлэнгийн Орхон, Мандал, Хөвсгөлийн Түнэл, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус тус бүртгэгджээ. Нийт 714 гахай хорогдож, 314-ийг нь устгасан байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ