АНС-19 сургалтын нээлтийн ажиллагаа зохион байгуулагдлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/02/18 13:08

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн тушаалаар Албаны нохойг эрэн хайх, аврах чилэлээр сургах, алба хаагчдыг бэлтгэх “АНС-19” сургалтын нээлтийн ажиллагаа өнөөдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар оролцлоо.
Тус сургалт нь 180 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах нохойн албаны сургалтын төвд явагдах юм.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн нийт 15 алба хаагч хамрагдаж байна. Урт хугацаанд үргэлжлэх энэхүү сургалт нь анх 2018 онд зохион байгуулагдаж 10 алба хаагчийг амжилттай сургаж төгсгөсөн юм.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ