“Хөдөлгүүрт шүхэр болон нисэгчгүй нисэх төхөөрөмж“-ийн дадлага сургууль зохион байгуулагдлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/02/18 09:14

Үндэсний аврах бригадын захирагчийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн тушаалаар Агаарын ажиллагааны салбарын нисэх төхөөрөмжийн бүлгийн нисэх төхөөрөмжийн нисэгч, шүхэрчин нарыг дадлагажуулан бэлэн байдлыг хангахын тулд “Хөдөлгүүрт шүхэр болон нисэгчгүй нисэх төхөөрөмж“-ийн дадлага сургуулийг 2019 оны 02 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд БЗД-т байрлах “Скай резорт” цанын баазад зохион байгууллаа.
Дадлага сургуульд 15 алба хаагч хамрагдсан бөгөөд 3 алба хаагч тус бүр 20 минутын нислэгийг хийж гүйцэтгэсэн юм.
Мөн алба хаагчид далавч тогтоох болон бие даан нислэг үйлдэх, шинээр тавигдсан нисэгчгүй нисэх төхөөрөмжийг нисгэж турших зэрэг дадлагыг хийж гүйцэтгэлээ.
Энэ удаагийн дадлага сургууль нь өмнө нь тус тусдаа хийгддэг байсан хөдөлгүүрт шүхэр болон нисэгчгүй нисэх төхөөрөмжийн дадлагыг хамтад нь хооронд нь уялдуулан хийснээрээ онцлог байлаа.
Дадлага сургуулийн үеэр Уулын шүхрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдсан бөгөөд тус тэмцээнд Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын ахлах ахлагч Б.Ганзориг амжиллттай оролцож дөрөвдүгээр байрыг эзэллээ.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ