ИЖ БҮРЭН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/03/05 11:20

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/54 дугаар тушаалаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын үйл ажиллагаанд иж бүрэн шалгалтыг 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 07-ны өдрүүдэд  Онцгой байдлын ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна.

Тус иж бүрэн шалгалтын зорилго нь Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомж, Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 107 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах журам”-ыг хэрэгжүүлэх, дүрэм, журам, стандарт, байгууллагын бодлого, үйл ажиллагааны зорилт, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв, төслийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод хяналт, шалгалт хийх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бие бүрэлдэхүүний сахилга хариуцлага, дэг журмыг бэхжүүлэх, зөвлөмж мэдээллээр хангах, албаны үйл ажиллагааг бэхжүүлэх, алба хаагчдад дэмжлэг үзүүлэх зэрэгт орших юм.

 

 

Хяналт шалгалтыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2018 оны A/372 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын ерөнхий газрын харьяа салбар, нэгжийн үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт, зохион байгуулах аргачлал, заавар”-ыг баримтлан нэгжийн удирдлага зохион байгуулалт, гамшгаас  урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах, санхүүгийн үйл ажиллагаанууд гэсэн чиглэлүүдээр зохион байгуулж байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ