Сонгинохайрхан дүүрэгт амьдарч буй цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Үндэсний аврах бригадад зохион байгуулагдлаа.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/03/10 14:34

“Монгол цэргийн өдөр”-ийг угтан Сонгинохайрхан дүүрэгт амьдарч буй цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Үндэсний аврах бригадад зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж нар болон албаны бусад хүмүүс хүндэтгэн хүрэлцэн ирлээ.

Хүндэтгэлийн арга хэмжээнд нийт 300 гаруй ахмад оролцсон бөгөөд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын санаачлагаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн бөгөөд СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах Зэвсэгт хүчний анги, Хилийн цэргийн анги, Онцгой байдлын ерөнхий газрын харьяа анги байгууллагуудтай танилцах хэлбэрээр зохион багйуулан явуулж ирсэн байна .


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ