Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллалаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/03/21 17:00

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу өнөөдөр 16:00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа. Дадлага сургуульд Үндэсний аврах бригад, Хилийн 0151-р анги, Дотоодын цэргийн 05-р анги, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Сонгинохайрхан дүүргийн 122 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургууль, Сонгинохайрхан дүүргийн 244 дүгээр цэцэрлэг, “Мах маркет” ХХК зэрэг байгууллагын нийт 1750 гаруй алба хаагч, багш, ажилчид, сурагчид оролцлоо.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ