“ӨВЛИЙН УЛИРАЛД УСНЫ ГҮНД ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГАА”-НЫ СУРГАЛТ, БЭЛТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/03/20 09:30

Үндэсний аврах бригадын захирагчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний А/14 дүгээр тушаалаар Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг дадлагажуулах, бэлэн байдлыг хангах зорилгоор “Өвлийн улиралд усны гүнд эрэн хайх, аврах ажиллагаа”-ны сургалт, бэлтгэлийг 2019 оны 03 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Архангай аймгийн Өгий нуур сумын нутаг дах Өгий нууранд зохион байгууллаа.
Дадлага сургуулиар 12 алба хаагч нийт 84 удаагийн шумбалтыг хийсэн бөгөөд усан орчинд эрэн хайх, аврах ажиллагаа сэдвээр нийт 27 цагийн хичээл болон усан орчинд эрлийн ажиллагааг зохион байгуулах дадлагыг тус тус зохион байгуулсан..
Энэ удаагийн сургалтаар алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор шинээр албанд орсон болон хоёр дах удаа өвлийн гүний шумбалтын сургалт, бэлтгэлд хамрагдсан алба хаагч нарыг сурган дадлагажуулж усны гүнд шумбах, зогсолт хийх, даралт тэнцүүлэх зэрэг дасгал ажлыг хийх чадварыг эзэмшүүлсэн үр дүнтэй сургалт, бэлтгэл боллоо.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ