ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/03/18 14:36

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар зарлигаар Онцгой байдлын байгууллагад олон жил идэвх, зүтгэл гарган үр бүтээлтэй ажилласан болон Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайн ослын голомтод ажилласан алба хаагчдад төрийн дээд одон, медаль хүртээснийг гардууллаа.
“Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай, 
“Цэргийн гавьяаны одон”-оор Үндэсний аврах бригадын ахмад ажилтан Х.Буян,
“Алтан гадас одон”-оор Үндэсний аврах бригадын ахмад ажилтан У.Бэгзсүрэн, “Цэргийн хүндэт медаль”-аар Үндэсний аврах бригадын Сургалт соёл хүмүүжлийн албаны дарга, дэд хурандаа М.Мөнхөө, Уул уурхайн аврах ангийн аврагч, ахлагч О.Батзаяа, мөн ангийн аврагч, ахлагч Б. Энхбаатар, мөн ангийн аврагч, ахлах ахлагч Д.Баасанням, Хээрийн хөдөлгөөнт эмнэлэгийн дарга-их эмч, ахмад Ж.Хаш-Эрдэнэ, Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Б. Алтан-Эрдэнэ, , ахлах ахлагч Б. Амаржаргал, ахлах ахлагч Д. Бийбиш, аврагч, ахлах ахлагч Ч.Дэлэгпунцаг,
“Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Үндэсний аврах бригадын тавиулангийн жижүүр Д.Очирхуяг, цахилгаанчин Д. Улаанхүү 
“Шударга журам медаль”-аар Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Л.Мөнхтулга, мөн ангийн бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Баяржаргал, мөн ангийн аврагч, дэслэгч Б. Идэрбат, Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Б. Отгонбаяр, аврагч, ахлагч Б.Батчулуун, аврагч, ахлах ахлагч С. Ванчигцэрэн, аврагч, ахлагч Ц.Галбадрах, аврагч, дэд ахлагч Э.Нэргүйбаатар аврагч, дэд ахлагч Б.Шарав-Арилдий, Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-аврагч, ахлах ахлагч С.Эрдэнэбаатар, Холбооны тусгай бүлгийн холбооны засвар үйлчилгээний техникч, ахлах ахлагч М.Эрдэнэбаатар нарыг тус тус шагналаа.
Мөн Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах салбарын сургагч ахлагч, ахлах ахлагч П.Дэлгэрсайхан, аврагч, ахлах ахлагч З.Гүррагчаа, 
“Онц гал сөнөөгч тэмдэг”-ээр Үндэсний аврах бригадын Агаарын ажиллагааны салбарын сургагч ахлагч, ахлах ахлагч Ү. Хэрлэн нарыг шагналаа.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Үндэсний аврах бригадын Захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хурандаа У.Ганхөлөгийг Онцгой байдлын албаны төлөө 2 дугаар зэргийн тэмдгээр, Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, ахлах дэслэгч Д.Батсүмбэрийг Онцгой байдлын албаны төлөө 3 дугаар зэргийн тэмдгээр тус тус шагналаа.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар хугацааны ахлах дэслэгч цолоор Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, дэслэгч Ш.Эрдэнэболд, Уул уурхайн аврах ангийн эмч-сэтгэлзүйч, дэслэгч б.Батцэцэг нар шагнагдсан бол Онцгой байдлын офицерийн бүрэлдэхүүнд оруулж, дэслэгч цолоор Хөгжмийн салбарын бүлгийн дарга-хөгжмийн ахлах техникч А.Мөнхбаяр нарыг тус тус шагналаа.
Онцгой байдлын ахлагчийн бүрэлдэхүүнд оруулж, дэд ахлагч цолоор Тээврийн салбарын аврагч-жолооч А.Энх-Орших, аврагч-жолооч Б.Эрдэнэдаваа, Засварын салбарын автомашины засварчин Ц.Алтан-очир, автомашины засварчин Г. Батаа, Эрэн хайх, аврах салбарын аврагч Ш.Даваадорж, Уул уурхайн аврах ангийн нярав А.Ариунцэцэг нарыг тус тус мөн шагнасан юм.
Мөн Үндэсний аврах бригадын захирагчийн тушаалаар Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч С.Эрдэнэбилэг, Уул уурхайн аврах ангийн Аврах бүлгийн аврагч ахлагч О.Батзаяа, аврагч, ахлагч Г.Жамъян нарт тус тус ахлах ахлагч цол олголоо.
Нийт шагнал авсан алба хаагчиддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ