Хүчит бөхийн барилдаан зохион байгуулагдлаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/03/15 14:48

Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 98 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-т зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Үндэсний аврах бригадын аварга шалгаруулах хүчит бөхийн барилдаанд бяр, хүч, уран мэх, авхаалж самбаагаа дайчлан амжилттай барилдаж “Түрүү бөх”-өөр Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин- аврагч, ахлах ахлагч С.Буянтүмэн, “Үзүүр бөх”-өөр Тээврийн салбарын Шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Б.Сүхбаатар, Шөвгийн дөрөвт Холбооны тусгай бүлгийн дарга, ахлах дэслэгч Э.Баттулга, Шуурхай ажлын автомашины жолооч, ахлах ахлагч Э.Жамсран нар тус тус шалгарлаа.
Хүчит бөхийн тэмцээнд амжилттай оролцож уран мэхийг уралдуулан, хурсан олныг цэнгүүлэн барилдсан нийт бөхчүүддээ спортын өндөр амжилт хүсье!

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ