“Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх автомашин, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй ажиллах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээшлүүлэх” сургалт зохион байгууллаа

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/03/12 10:30

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн баталсан “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх автомашин, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй ажиллах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг дээшлүүлэх” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Үндэсний аврах бригадын захирагчийн баталсан төлөвлөгөөний дагуу 2019 оны 3 дугаар сар 12 –ны өдөр алба хаагчдын болон техник, багаж хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж Ойн гал түймэр унтраах үеийн аюулгүй ажиллагаа, Хээрийн гал түймэр унтраах үеийн аюулгүй ажиллагаа, Гал түймэр унтраах, аврах багаж хэрэгсэлтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, Онцгой байдлын байгууллагын авто машин замын хөдөлгөөнд оролцох, ой, хээрийн гал түймрийн дуудлагаар ажиллах аюулгүй ажиллагаа зэрэг сэдвүүдээр хичээл сургалтыг Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, сахилга ёс зүй хариуцсан мэргэжилтэн ахмад Г.Батсүх зохион байгууллаа.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ