2019 оны 3 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/03/25 11:02

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, цас орж, салхи шуурга шуурч, хүйтэрнэ /

Баруун аймгуудын нутгаар: 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн зүүн хэсгээр, 4 дүгээр сарын 1-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр 13-15 м/с хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 26-29-нд хүйтэрч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 5-10 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх болон Идэр голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. 30-наас дулаарна.

Төвийн аймгуудын нутгаар: 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр, 28, 29-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар, 28-29-нд нутгийн зүүн хэсгээр 12-14 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур 26-29-нд хүйтэрч Дархадын хотгороор Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 30-наас дулаарна.

Зүүн аймгуудын нутгаар: 26-нд ихэнх нутгаар, 28-29-нд зарим газраар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 26-нд ихэнх нутгаар, 29-30-нд зарим газраар 13-15 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 26-30-нд хүйтэрч шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөндөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. 31-нээс дулаарна.

Говийн аймгуудын нутгаар: 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 26-нд ихэнх нутгаар, 27-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16м/с, 28-30-нд зарим газраар 12-14 м/с хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 27-29-нд хүйтэрч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ