ТҮЙМРИЙН ГОЛОМТОД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/04/03 11:16

Хөвсгөл аймаг, Цагаан-Үүр сум Үүр багийн сумын төвөөс 230 км зайд орших “Хэвэнгийн нарийны-Эх” гэх газар ойн түймэр гарсан ойн түймэрт Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан Онцгой байдлын ерөнхий газрын 3 алба хаагч, Үндэсний аврах бригадын 27 алба хаагч түймрийн голомтод хүргэх, ойн түймрийг унтраах зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүр багийн “Хэвэнгийн нарийны-Эх” гэх газар руу ниссэн бөгөөд Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 1 холбоочин, Цагаан-Үүр сумын Засаг дарга нийт 45 алба хаагч “Залуугийн гол” гэх газар руу түймрийг оруулахгүйгээр тогтоон, унтраахаар түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байна . 
Түймрийн голомтын байдал салхитай, хуурайшилт ихтэй, 10 км-ийн тойрогт түймрийн шаталттай байна. 
2019 он гарсаар улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн 14 тохиолдол бүртгэгдсэн байна. 
Ихэнх нутгаар хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна!


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ