ГУРВАН АЙМАГ ТҮЙМЭРТЭЙ БАЙНА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/04/16 10:21

Хуурайшилт ихтэй байгаа хаврын энэ өдрүүдэд ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд иргэдийн хайхрамжгүй, бүлгүүмжгүй байдлаас үүдэн нийслэл хотод гурван газарт түймэр гарч, айлууд зуслангийн байшин шатсан харамсалтай хэрэг гарсан. Нийслэлд гэлтгүй хөдөө орон нутагт ч ой хээрийн түймэр гарсаар л байна.
Он гарсаар улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар нийслэл Улаанбаатар хот, Булган, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн 26 суманд нийт 33 удаагийн ой, хээрийн түймэр гарсан байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 1.1 мянган га ой, 1.8 мянган га хээрийн талбай нийт 2,9 мянган га талбай шатжээ.
Дээрх түймрийн голомтод Онцгой байдал, Хил, Цагдаагийн байгууллага болон орон нутгаас нийт 1590 гаруй хүн, хоёр нисдэг тэрэг, 191 автомашин, 13 мотоцикль, 54 морьтойгоор ажилласан байна.
Харин өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал, Дорнод аймгийн Баян-Уул, Булган аймгийн Хутаг-Өндөр, Могод суманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллага, Хилийн цэрэг, Цагдаагийн байгууллага, дархан цаазат газар болон сум, орон нутгаас нийт 300 гаруй хүн, 40 орчим техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ