160 ГАРУЙ АЛБА ХААГЧИД ХАМРАГДЛАА

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/04/19 16:23

Хууль сахиулахын Удирдлагын сургуулийн Онцгой байдлын стратеги профессорын баг, Үндэсний аврах бригадтай хамтран команд штабын дадлага сургуулийг зохион байгууллаа.
Дадлага сургуулиар газар хөдлөлтийн гамшгийн үед удирдлага зохион байгуулалтаар хэрхэн хангах, хэрхэн зохион байгуулах, штабын ажиллагаа болон газар хөдлөлтийн гамшиг тохиолдсон үеийн эрэн хайх, аврах ажиллагаа, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг зохион байгуулан үзүүлэх тоглолт хийв.
Тус команд штабын дадлага сургуульд нийт 160 гаруй алба хаагч оролцсон бөгөөд зөвхөн Онцгой байдлын байгууллага бус бусад төрийн цэргийн байгууллагын 70 гаруй алба хаагч оролцож, хамтран зохион байгуулан туршлага солилцсонороо онцлог боллоо.

 

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ