ГАМШГААС ХАМГААЛАХ ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/04/19 16:35

Онцгой байдлын ерөнхий газрын 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний заалтыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн Газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Засгийн Газрын 2019 оны 116 дугаар тогтоол, Монгол Улсын Шадар Сайдын 2019 оны 20 дугаар тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2008 оны 286 дугаар тушаалаар батлагдсан "Шуурхай ажиллагааг зохион байгуулах журам"-ыг тус тус үндэслэн
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн тушаалаар Нийслэлийн ГАМШГААС хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулахтай холбогдуулан нийслэлийн хүрээний Онцгой байдлын байгууллагыг 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 09:00 цагаас 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ШИЛЖҮҮЛЛЭЭ.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ