Ялалтын баяраар "Мөнхөд дурсагдах дайчид" явган жагсаал болно

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/05/04 10:25

Аугаа их Эх орны дайны ялалтын 74 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотод "Мөнхөд дурсагдах дайчид" (Үхэшгүй мөнхийн хороо) хүндэтгэлийн явган жагсаал энэ сарын 9-ний өдөр буюу Ялалтын баяраар болно.
Явган жагсаал 09.30 цагт Офицеруудын ордны өмнөх «Монгол ард» эскадрилын хөшөөнөөс – Маршал Г.К.Жуковын хөшөө гэсэн маршрутаар явах юм. Халх голын дайн, Аугаа их Эх орны дайны ялалтад хувь нэмрээ оруулж явсан ойр дотны хүмүүсийнхээ хөрөг зургийг барьж оролцох боломж хүссэн хүн бүхэнд бий.

Жагсаалыг Монголын Ахмадын холбоо, Монголын хурандаа нарын нийгэмлэг, Оросын нутаг нэгтнүүдийн байгууллагуудын зохицуулах зөвлөл, Монголын Энхтайван, найрамдлын байгууллага, «Монгол-Орос» найрамдлын нийгэмлэг хамтран зохион байгуулж буй юм. Энэ арга хэмжээг Монголын залуучуудын холбоо, Монгол Улсын Батлан хамгаалах яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам дэмжин ажиллаж байна. 
"Үхэшгүй мөнхийн хороо" нь Дэлхийн II дайны аймшигт үеийг даван туулсан өвөг дээдсийнхээ тухай гэгээн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор байгуулагдсан олон улсын иргэний эх оронч хөдөлгөөн юм. 2012 оны тавдугаар сарын 9-нд энэхүү хөдөлгөөнийг орчин үеийн хэлбэрээр үүсгэн байгуулжээ.
2018 онд ОХУ-д энэхүү хөдөлгөөнд оролцогчдын тоо 10 саяас дээш гарсан бол хилийн чанадад 1 саяас давж, 80 гаруй улс орныг хамарчээ. "Үхэшгүй мөнхийн хороо" нь Олон нийтийн, ашгийн төлөө бус, улс төрөөс ангид, төрийн бус иргэний санаачилгын хэлбэрээр зохион байгуулагдсан байна.


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 97101101, 93050671
Факс: 976-11-70182919
Имэйл: info@uab.nema.gov.mn 

Цаг агаарын мэдээ