“ЯЛАЛТЫН БАЯР”-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТОД ОРОЛЦОНО

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/05/09 10:26

БЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын “Тэнгэр” хамтлаг ОХУ-ын Эрхүү хотын ИТХ-ын дарга Сокол Сергей Михайльвичийн урилгаар “Ялалтын баяр”-ын хүндэтгэлийн тоглолтод оролцож, ая дуугаа өргөхөөр тус орныг зорилоо.
Мөн “Тэнгэр” хамтлагийн уран бүтээлчид ОХУ-ын Агаар десантын цэргийн 11 дүгээр тусгай бригад, Иркутся хотын Стратегийн зориулалтын пуужингийн цэргийн бригадад тус тус тоглох юм.
Өмнө нь Монгол Улс, ОХУ-ын нисэхийн эрэн хайх, авран туслах албадын хамтарсан “Sarex-2018” сургуулилт болон 2017 онд Байгаль нуурын сургалтын төвд зохион байгуулагдсан усны дадлага сургуульд оролцож, ая дуугаа өргөж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ