7 ХОНОГИЙН ТӨЛӨВ

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/05/06 09:31

2019 ОНЫ 5 ДУГААР САРЫН 6-НААС 5 ДУГААР САРЫН 13-НЫГ ХҮРТЭЛХ
7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
/ 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, салхи шуургатай байна /
Баруун аймгуудын нутгаар: 7, 10-нд зарим газраар, 8-нд нутгийн өмнөд хэсгээр, 9-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-наас нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Төвийн аймгуудын нутгаар: 7-нд Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр, 10, 11-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи 9, 10-нд зарим газраар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с. Агаарын температур Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-наас сэрүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар: 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар, 12-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи 9-нд зарим газраар, 10-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн өмнөд хэсгээр 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 6-11 м/с. Агаарын температур Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөндөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 10-наас сэрүүснэ.
Говийн аймгуудын нутгаар: 11-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 10-нд зарим газраар, 11-нд ихэнх нутгаар 14-16 м/с хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 11-нээс сэрүүснэ.