хурандаа генерал С.Равдангийн мэндэлсэний 112 жилийн ойн баярын үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүллээ.

Нийтлэсэн: Д. Наранмандал 2019/05/22 13:02

Иргэний хамгаалалт буюу өнөөгийн Онцгой байдлын албыг үндэслэгч, төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал С.Равдангийн мэндэлсэний 112 жилийн ойн баярын үйл ажиллагааг тэмдэглэн өнгөрүүллээ. Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний тэмдэглэлт ойг угтаж жил бүр бусдыгаа хошуучлан, Гамшгийн аюулаас хүн ам, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг авран хамгаалахад гүйцэтгэсэн үүрэг, оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж “Шилдэг алба хаагч”-ийг шалгаруулж алдаршуулдаг уламжлалтай билээ. 
Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг энэ жил Үндэсний аврах бригадын Техник, хангалт үйлчилгээний албаны мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Отгонгэрэл хүртсэн юм.
Тэртээ 2007 оноос өнөөдрийг хүртэл 12 дах жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү уламжлал нь бидний ажилдаа хандах хандлага, хүсэл мөрөөдлийн түүчээ болсоор байгаа гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна. Мөн энэ үеэр бидний дундаас шүхрийн зааварлагч-4, Шүхэрчин-2 шинээр мэндэллээ. Алба хаагчиддаа халуун баяр хүргэж ажлын амжилт хүсье!

 


Сэтгэгдэл бичих:
Манай хаяг

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЬЯА ХУРАНДАА ГЕНЕРАЛ С.РАВДАНГИЙН НЭРЭМЖИТ 

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ҮНДЭСНИЙ АВРАХ БРИГАД

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг,

Хилчин гудамж 22 дугаар хороо

МОНГОЛ УЛС

Утас: 80248101
Факс: 976-11-70182919
Имэйл: undesniiavrahbrigad0702@gmail.com

Цаг агаарын мэдээ